02.02

Хүйтэнд тэсвэртэй зам, барилгын чадавхыг сайжруулна

Японы Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хүйтэн сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засвар, ашиглалтын хяналтын ажлын чадавхийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн шугамаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, орлогч дарга Д.Баясгалан нар Японы улсын  Асахикава хотод 2016 оны 01 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд айлчиллаа.

Төслийн талаар НАЗГ, ЖАЙКА Японы Олон улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Асахикава хотын төлөөллүүд ярилцаж байгаа нь

Айлчлалын үеэр НАЗГ-ын удирдлагууд Асахикава хотын захирагчтай уулзаж, тус  хотын авто зам, гүүрэн байгууламжийн өвлийн арчилгаатай танилцжээ. Мөн “Хүйтэн сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засвар, ашиглалтын хяналтын ажлын чадавхийг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийн явц болон цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцож, Асахикава хотын авто замын техник технологи, менежментийн системтэй танилцаж туршлага судлав.  

Асахикава хотод баригдаж буй авто замын барилгын  ажилтай танилцлаа.

Асахикава хотод баригдаж буй гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажилтай танилцав.

Цас цэвэрлэгээний ажилтай танилцаж буй нь

Японы NHK TV-д ярилцлага өглөө

www.TOP.mn