Ховд аймгийн Буянт сумын “Буянт” голын мөсөн дээгүүр ус хальж Норжинхайрхан багийн 1 дүгээр гудамжийн 17 өрх айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 2016оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 3 автомашин, нийт 38 хүн, 4 автомашинтай ажиллаж, Б, Б нарын гэрийг нүүлгэсэн. Голын мөсөнд 1.5х2 метрийн хэмжээтэй 4 цооног гаргасан бөгөөд усны урсгалыг өөрчилж, 100 метр шороон далан босгон урсгалыг хаасан байна. Усны халиа 25-30 орчим га талбайг хамарч гүн нь 30-35 см байсан аж.
www.TOP.mn