02.02

Адель: Доналд Трампт дуугаа ашиглахыг зөвшөөрөхгүй

Өнгөрсөн оны сүүлчээр уран бүтээлээрээ эргэж ирсэн Адель тухайн оны хамгийн онцлох дуучин, шилдэг дууны эзэн болж чадсан. Түүний уран бүтээлийг ашиглан ард иргэдийн дэмжлэгийг авахаар улстөрчид хичээх болжээ.

Бүгд Найрамдах намаас АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трампын Айова мужид хийсэн компанит ажлын сурталчилгааны үеэр дуучин бүсгүйн” Rolling in the Deep” дууг тоглогджээ.

Дуучны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Доналд Трамп болон бусад улс төрчид Аделиас ямар нэг зөвшөөрөл аваагүй бөгөөд хэрэв авахыг хүссэн ч Трампын сурталчилгаанд дуугаа ашиглахыг зөвшөөрөхгүй гэсэн байна. Трампаас гадна, Арканзас мужийн захирагч асан Майк Хакабээ өнгөрсөн сарын 27-д компанит ажлынхаа сурталчилгаанд “Hello” дууг нь ашиглажээ.

photonews.mn