Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Оросын Холбооны Улсын Новосибирск хотын дарга А.Е.Локоть 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Улаанбаатар хотын гурав, дөрөв дүгээр хорооллын угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх” санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Новосибирск хотод ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгийн гишүүн Новосибирск хотын "СибстройКонтакт" компаний захирал Хван Николай Б.Х, Прагматика компаний захирал Ч.Ю.Данилович,Сибирийн гадаад орнуудын соёл, ажил хэргээр хамтран ажиллах нийгмийн ерөнхийлөгч П.В.Островерхов, Новосибирскийн энергийн төв нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн дарга А.П.Шибанов нар 2016 оны 02 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод айлчилж, нийслэлийн Орон сууцны корпорацийн хэрэгжүүлж байгаа угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн ажилтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцохоор хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар инженер техникийн ажилчдад сургалт зохион байгуулах, гурав, дөрөв дүгээр хорооллын угсармал орон сууцны дулаан болон техникийн чанарын шаардлагын талаар судалгаа хийх буюу нийт 328 орон сууцны дулаан, теникийн шинэчилэлийг хамтран гүйцэтгэхээр болжээ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүү болон хууль эрх зүйн орчинг бий болгох тал дээр хамтран ажиллахаар тус тус тохиролцов.
www.TOP.mn