02.04

”Хонины цэцэг” өвчин туссан болох нь тогтоогджээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Улаан-Овоот” гэдэг газар малчин Б, Э, Б нарын 25 хонь, мөн багийн “Ар хүрэм” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь, нийт 27 хонь 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогджээ.

Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна.

www.TOP.mn