Өнгөрсөн оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст 2 эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүргийн нутгаас хоёр эмэгтэйн цогцос бусдын гарт амиа алдсан байдалтайгаар олдсон бөгөөд нэгийх нь толгойг тасадсан, нөгөөх нь гар, хөлгүй байсан талаар хэвлэлүүдээр мэдээлж байсан юм. Тэгвэл охидыг хөнөөсөн Д.Идэрзаяаг шүүх хурал яг одоо Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн А зааланд эхэлж байна. Хуралд шүүгчээр М.Алдар, Б.Мөнхбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, улсын яллагчаар С.Цэрэндорж, өмгөөлөгчөөр Ш.Бадмаараг нарын гурван өмгөөлөгч оролцож байна. Д.Идэрзаяаг эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.16-д зааснаар буруутган шүүх юм.