02.04

Месси 500 дахь гоолоо хийжээ

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси Испанийн цомын төлөөх тэмцээний хагас шигшээд “Валенсия” багтай хийсэн тоглолтод хэт-трик оруулжээ. Түүний баг 7:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулсан аж. 

Мессигийн хийсэн гурван гоол аргентин тоглогчийн хувьд мэргэжлийн замналдаа оруулсан 499, 500, 501 дэх бөмбөг нь болсон гэнэ. 

436 гоолоо Месси Каталонийн багт ирээд оруулсан бол 49-ийг нь Аргентины шигшээгийн өмнөөс тоглохдоо хийж, 20 хүртэлх насандаа мөн улсынхаа шигшээд тоглож 14 бөмбөг, 23 хүртэлх насны тэмцээнд хоёр бөмбөг оруулжээ.

Эх сурвалж www.wikimon.mn