Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй зах, худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг нийслэлийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Иймд иргэдийг олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна. Мөн амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид “Нарантуул” худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч, тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16 хүнийг 12- 18 цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг найман эрэгтэй, найман эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулахаар болсныг “Нарантуул” худалдааны төвийн цагдаагийн хэлтсээс мэдээлэв.