Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахаар автомашиныг ачиж журамлах ажлыг өнгөрсөн онд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас хойш түр хугацаагаар зогсоосон байдалтай байсан. Тэгвэл шинэ он гаргаад Хууль зүйн сайдын тушаалаар шинэ журам боловсруулж, машин ачих, журамлах ажлыг дахин эхлүүлсэн билээ.
Тус төвийн ачилт, журамлалтын алба нь 37 хүний орон тоо, бүтэцтэй ажилладаг. 2013 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт тусгай зориулалтын 12 ачдаг машинаар Нийслэлийн зургаан дүүрэгт нэгдүгээр эгнээ болон түр болон удаан зогсох хориотой газар дүрэм зөрчиж тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байсан бол .
Саяхан Хууль зүйн сайдын А/190 тушаалаар ачиж, журамлах журам шинээр батлагдсанаар. Нийслэлд ачдаг машины тоог 100-с дээшгүй байлгахаар тогтоосон. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үүднээс машин ачихгүй байхыг заасан. Гэхдээ 30 минут хэтэрсэн тохиолдолд ачина.
Жижиг суудлын автомашиныг 60 мянга, том оврын жийпийг 90 мянга, мотоциклийг 30 мянгаар ачих, мөн журмын хашаануудын үнийг ч баталж өгсөн. Мотоциклийг 3000 мянга, суудлын машиныг 5000, том болон түүнээс дээш автомашинуудыг хоногийн 10-20 мянга байхаар тогтоожээ. Гэхдээ дүрэм зөрчсөн тухайн машиныг ачаад журмын хашаанд буулгасан цагаас хойш 24 цагийн дотор эзэн нь ирж авсан тохиолдолд мөнгө төлөхгүй. Зөвхөн ачуулсан тарифаа төлөөд машинаа авна. Мөн иргэдэд анхааруулахад, хуучин журмаар шууд өөрсдөө ачдаг байсан бол одоо тийм биш. Замын цагдаагийн шийдвэрээр гарын үсэг зуруулаад, тухайн дүүргийн Замын цагдаа өөрсдөө ачуулна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачилтын мөнгө Төрийн санд ордог байна.
www.jirgee.mn
Н.Сондор