02.05

“Скай” болон “Бишрэлт трейд” ХХК зөрчилтэй бүтээгдэхүүн худалдсан

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 2271 иргэн, нийт 3011 объектын хамруулан шалгалт явуулснаас 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийг арилгуулсан байна. Чанарын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 669 ширхэг, 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авчээ.

Тухайлбал: “Скай” ХХК-ийн оруулж ирсэн “Ghana” /115гр/ шоколад, “Мандах нар” ХХК-ийн оруулж ирсэн  2 төрлийн “Амин дэмийн бэлдмэл”  /40гр  болон 500гр/ савлагдсан. Мөн “Бишрэлт трейд” ХХК-ийн Солонгос улсаас оруулж ирсэн “Fruirs candy” нэрийн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй гэж үзэн татан авсан байна.   Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нь ихэвчлэн хугацаа дуусаж, хаяг шошгоны асуудалтай байна. Иймд ард иргэд бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө хугацаа болон шошгыг шалган авахыг анхааруулж байна.

www.TOP.mn