02.13

“Сүнс”-ийн Лхагваа ховор хийцтэй чамин хөөрөгнийхөө үнийг таалгав

1990-ээд оны залуусын шүтээн болсон хамтлагуудын нэг бол "Сүнс" гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тус хамтлагиынхан 20 жилийн ойн баярынхаа тоглолтыг томоохон хэмжээнд зохион байгуулж, “UB palace”-ын концертын их танхимд фэнүүдтэйгээ уулзаж байснаас хойш нам гүм болсон.

Ойн тоглолтоосоо хойш шинэ уран бүтээл хийхээ больж, хувийн бизнестээ анхаарч байгаа талаар хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн ярьсан нь бий. Түүний хувьд хоёр ч төрлийн бизнес эрхэлдэг бөгөөд “Улс төр, бизнес нууц байх тусмаа сонин, мөн түүгээрээ л урлагаас ялгардаг шүү дээ" гэж хэвлэлийнхэнд дэлгэсэн удаатай.

Урлагаас илүүтэй бизнесийн салбарт шунан дурлах болсон дуучин залуу маань сар шинийн өдрүүдэд тун ховор хийцтэй чамин хөөрөг зөрүүлж явсан аж. Хээ угалз, шүр сувд болон ганган тавиур бүхий энэхүү хөөрөг нь чухам ямар үнэ өртөгтэй болохыг “цахим” найзуудаасаа асууж, зураг хөргийг нь хүртэл харуулаад авчээ.Эрхэм уншигчид маань энэхүү хөөрөг ямар үнэтэй болохыг нь мэдэж чадвал дуучин залуугийн тааварт оролцоорой.

 

www.photonews.mn