Өнөөдөр 16.00 цагт эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай болон 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай хэлэлцэх аж.
Эх сурвалж www.wikimon.mn