Б.Сарандаваа багштай "МОНГОЛ АУРА ЭНЕРГИЙН ТӨВ", 21 ДАРЬ-ЭХИЙН хийдийн лам нартай хамтран "ТАВАН ХИШГИЙН ДАЛЛАГА" лекцийг өнөөдөр унших гэж байгаа билээ. Ард түмнийг түрүйвчээр нь даллуулж, доромжилдог гэх зэргээр энэ лекцийг дагасан хэл ам тасардаггүй ч Б.Сарандаваа багш энэ жил 7 дахь жилдээ энэхүү лекцээ унших гэж байгаа билээ.
4000 мянган суудалтай УБ паласт нэг бүрийг нь 20 мянгаар үнэлсэн билетээ зарж, 80 сая төгрөг зүгээр олж байна, ард түмнийг доромжилж мал шиг үзэж байна гэх зэргээр өөрийг нь тойрсон хэл ам, ярианд Б.Сарандаваа өөрийн фэйсбүүк хуудсаараа дараах тайлбарыг хийжээ.
"Миний тухай зарим нэг ташаа мэдээлэл цацагдаж байна. Үүнийг надад атаархсан цөөн хэдэн хүний явуулга гэдгийг мэдэж байна. Миний бие ард түмнээ хэзээ ч мал гэж үздэггүй ба өөрийн судалсан, уншсан, өвлөж авсан мэдлэгээсээ ард түмэндээ хуваалцаж байдаг билээ. Миний ард түмнийг мал хэмээж буй тэдгээр хүмүүс өөрсдөө хэн бэ? Тэдгээр хүмүүсийг Монгол Аура энергийн төв дээр ирж миний хийсэн бүтээн босгосон зүйлийг өөрсдийн нүдээр үзээд дараа нь шүүмжил гэж хэлмээр байна. Монголын ард түмэн тэнгэр эртнээс өдгөөг хүртэл буян хишгээ даллан дуудаж ирсэн уламжлалтай. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Зарим хүмүүс буруу ойлгож байна. UB палас 3000 хүний суудалтай, 100 билетийг палас авдаг. Манай ТАВАН ХИШГИЙН ДАЛЛАГА лекцийн билет 6 жилийн өмнө 10000 байсан өнөөдөр ч 10000 хэвээрээ байгаа.
Миний олж байгаа мөнгийг их боддог хүмүүс паласын зардал, реклам зар, хэвлэлийн гээд гарах бусад зардлыг нь тооцоод үзээрэй.
Өөдөө хаясан чулуу өөрийн тогой дээр гэдэг дээ.
Миний ард түмэн ухаантай хүмүүс ялгаж салгаж ойлгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн тайлбарыг бичжээ.
www.top.mn