02.16

Роботууд 2050 он гэхэд хүмүүсийг ажилгүй болгоно

Робот техникийн үсрэнгүй хөгжил нь 2050 он гэхэд манай гаригийн хүмүүсийн талыг ажилгүй болгоно гэж АНУ-ын эрдэмтэн Моше Варди хэлснийг The Guardian сонин нийтэлжээ. Түүнийхээр бол машинууд 30 жилийн дараа гэхэд хүний хийдэг үйлдлийн ихэнхийг хүнээс ч илүү гүйцэтгэдэг болох гэнэ. 

Жоржийн технологийн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн роботуудыг ном уншуулах замаар ёс зүй, зан суртхуунд сургах аргыг бодож олсноо зарласан байна. “Тун удахгүй машинууд ямар ч үйлдлийг хүнээс илүү хийдэг болно” гэж Варди итгэлтэй хэлжээ. 

Оросын эрдэмтэд сансарт ажиллах шилдэг робот бүтээж эхэлсэн тухай ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин ч бас мэдэгдээд байгаа юм. 


Эх сурвалж: www.assa.mn