Австрийн засгийн газар хоёрдугаар сарын 15-ны өдөр “аюулгүй орон” гэдэг жагсаалтаа нэмж хөдөлмөрийн цагаачдыг нь хүлээн авахгүй орнууддаа Монгол Улсыг оруулсан байна.
Энэ бол дүрвэгсэд биш, харин хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа цагаачид гээд Монгол, Алжир, Гана, Марокко, Тунис, Гүржийн иргэдэд үүнээс хойш Астрид оршин суух эрх олгохгүй гэж Австрийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлснийг AFP агентлаг дамжууллаа.
Австрийн Гадаад хэргийн сайд Йоханна Микль-Ляйтнер “Энэ бол эдгээр орны хөдөлмөрийн цагаачдыг Австри улс хамгаалалтдаа авахгүй гэдгийг ойлгуулж байгаа хэрэг” гэж тэмдэглэжээ.
Австри улс өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа 90 мянган хүнийг хүлээж авсан нь есөн сая хүнтэй энэ орны хувьд хангалттай үзүүлэлт гэнэ.
Ийм ч болохоор Австрийн засгийн газар Албани, Босни Герцеговин, Македон, Серб, Черногор болон Хорватаас хөдөлмөрийн цагаач авахгүй гэдгээ мэдэгдэж энэ жагсаалтдаа оруулаад байсан юм.
Эх сурвалж: www.assa.mn