02.17

Ил тодын хууль хэрэгжиж дуусахад 3 хоног үлдлээ

Иргэд, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгосон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж дуусахад 3 хоног үлдлээ. Энэхүү хууль нь улс орон даяар хувь хүн, хуулийн этгээдэд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгон мэдүүлэх өргөн боломжыг олгосон бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг дуустал мэдүүлэх, тайлагнах боломжтой юм.

ЭЗИТБДТХ-ийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар татварын албанд нийт 28501 шинээр гаргасан тайлан ирүүлснээс 14092.8 тэрбум төгрөгийн орлого, хөрөнгийг тайлагнан 3865.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна. 
Мөн 1016 хувь хүн, хуулийн этгээд шинээр, 1041 татвар төлөгч татварын төрлийн бүртгэлд нийт 2057 татвар төлөгч татварын албанд бүртгүүлсэн байна.



www.TOP.mn