02.17

Тайлор Канье Уэстэд хариуг нь барив


Дуучин Тайлор Свифт 58 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос гурван шагнал хүртсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй шагналаа гардах мөчдөө дуучин Канье Уэстыг шүүмжлээд амжжээ. Тэд 2009 оны MTV ведио мюзик авардс дээр маргаан үүсгэж байсан удаатай. 

Эргэн сануулбал, Тайлор Свифт тус наадмаас шилдэгийн шагнал хүртсэн ч, энэ үед Канье тайзан дээр гарч, “Энэ шагналыг Бейонсе авах ёстой” гэж хэлж байсан юм. Түүнээс хойш тэдний харилцаа аажмаар сайжирсан ч, саяхан гаргасан шинэ цомогтоо Канье дахин Тайлор Свифтыг доромжилсон. 

Тэгвэл Грэммийн шагнал гардуулах ёслолоос гурван эгшигт хайрцаг хүртсэн дуучин Тайлор Свифт Грэммийн тайзан дээр Каньег доромжилж орхив. Тэрбээр “Грэммийн шилдэг цомогийн шагналыг хоёр удаа хүртсэн анхны эмэгтэй болж байгаадаа баяртай байна. Би бүх залуу охид, бүсгүйчүүддээ нэг зүйлийг захимаар байна. Амьдралын замд тань амжилтад чинь атаархсан, саад хийх гэсэн хүмүүс зөндөө тааралдана.  Гэхдээ өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэднийг зүгээр л орхичих. 

Хэзээ нэгэн цагт та бүхэн өөрийн явах ёстой замдаа хүрэх үед тэнд чамд хайртай хүмүүс маш олон байх болно. Энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж байдаг” хэмээсэн байна. Түүний энэ үгийг нь Канье Уэстэд барьсан “хариу” гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна.  


Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа