Барбадосын гүнж Рианна АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр уран бүтээлээсээ толилуулах байжээ. Гэсэн ч мөгөөрсөн хоолой өвдсөн гэх шалтгаанаар гэнэт үзүүлбэрээ цуцалсан байна.
Тэрбээр Стаплес центрт хүрэлцэн ирсэн хэдий ч, үзэгчдийн суудалд ёслолыг дуусгажээ. Дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлийнхээ бичлэгт ойрын үед орохоор төлөвлөөд байгаа аж. Тэрбээр эмч нарын зөвлөгөөг дагаж, энэ удаагийн үзүүлбэрээ цуцалсан байна. Учир нь эмч нар мөгөөрсөн хоолойноос нь цус гарч магадгүй учир 48 цагийн турш хоолойгоо амраах хэрэгтэй гэж зөвлөсөн гэнэ.
Рианна өвчнийхөө эмчилгээнд антибиотик хэрэглэж байгаа ч, эмчилгээ нь бүрэн дуусаагүй байгаа аж. Түүний хувьд 2009 оны Грэммийн ёслолын үеэр ч гэсэн тоглолтоо цуцалж байсан удаатай. Учир нь тухайн үед тэрбээр Крис Браунд зодуулж, ёслолд оролцож чадахгүй болж байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа