02.18

Тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчөөс хасч, төрийн өмчид шилжүүлнэ

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2 дахь заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 224 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн балансад бүртгэлтэй 883 000 000 /найман зуун наян гурван сая/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан Камаз-6511 маркийн автомеханик шаттай тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчөөс хасч, төрийн өмчид шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
       2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.

www.TOP.mn