Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Амжилт” нэвтрүүлгийн зочноор уригдан, оролцжээ. Тэрбээр оны өмнөхөн өөрийн “CHANNEL11” энтертайнмент телевизээ нээсэн билээ.
Урлагт 20 жил зүтгэсний хүчинд өөрийн мөрөөдөлд хүрч явна хэмээн тус нэвтрүүлгийн үеэр ярих Д.Болд өөрийн бизнесийг санхүүжүүлэхийн тулд гурван давхар хаусаа зарсан гэнэ.
Түүний энэхүү шийдвэрийг гэргий болон хүүхдүүд нь ихэд дэмжсэн сурагтай.
Ямартай ч үзэгч олондоо шинэ дуу хуур хүргэхээс илүүтэй реклам сурталчилгаа хөөн, дуу хөгжмийн нэвтрүүлгүүд хийх нь нүдний гэм болсон телевизүүдээс залхсан дуучин залуу маань ийнхүү өөрөө энэ бүх орон зайг нөхөхөөр зориг шулуудсан нь энэ аж.
mnews.mn