2016 онд Зам тээврийн яам нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17.7 км авто зам барих ажлыг энэ жил эхлүүлэх бөгөөд хятадын банкнаас тендер зарласны дараа бид сонгон шалгаруулалтыг нь хийсний дараа санхүүжилтийн гэрээ хийх юм. Баянзүрхийн товчооноос налайхын уулзар хүртэлх замын байгуулалт яг хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан зам барих нь бол тодорхой болжээ. Уг зам нь одоогоор замын элэгдэл ихтэй, энд тэнд нүх цоорхой олон тул машин хурдан явах боломжгүй байдаг юм.
www.TOP.mn