02.19

Н.Батсуурь гэж хэн бэ?

Одоо интернэтийн хэрэглээ хязгааргүй болжээ. За яахав Пүрэвсайхныг жоохон шударсанг нь тоолгүй өнгөрч болно. Төрийн цагдааг эцэгтэйгээ нийлж зодно гэдэг яавч зүгээр өнгөрөөж болохгүй. Ер нь цагдаа нар ямар нэг асуудал байхгүй бол зүгээр л явуулчихдаг. Асуудал байсан болоод л тэр 2 гарч бухимдалаа гаргасан.

Асуудлыг нударгаар шийдэх сонирхолтой бөхчүүдийн нэг Н.Батсуурь гэж хэн бэ?

1987 онд Увс аймагт төрсөн. Энэ жил 29 настай. Увс аймгийн Ховд сумын харъяат. Түүний аав Намсрайжав нь тус нутгийн уугуул бол ээж нь Ховд аймгийн Дарви сумын хүн юм. 
Хамгийн анх таван настайдаа “Бүх цэцэрлэгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан”-нд оролцож түрүүлээд 3000 төгрөгөөр шагнуулж байжээ. 

Улсын начин Ж.Гэлэг бол түүний өвөө. Ж.Гэлэг 1950 оны Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор улсын аварга Ш.Батсуурийг давж начин болж байжээ. Ж.Гэлэгийн долоон хүү долуулаа бөхөөр барилддагийн нэг нь Н.Батсуурийн аав юм.  
Түүний аав Г.Намсрайжав нь улсын харцага цолтой бөх хүн. 1988 оны наадамд зургаа давж харцага цолтой болж байжээ. Харин Н.Батсуурь 25 жилийн дараа аавынхаа цолонд хүрч харцага болсон юм. 

Тэрбээр үндэсний бөхөөс гадна Жүдо бөхөөр хичээллэдэг. Жүдо бөхийн ОУХМ цолтой. 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. 

2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай. 

2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм. 

2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулж байжээ. 

Төрийн наадамд 7 жилийн өмнөөс барилдаж эхэлсэн. Наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг бусгах, зайлах, тахимдах, хавирах мэхүүдээр өвдөг шороодуулж байсан удаатай. 

2013 оны барилдаанаар зургаа давж шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 

Хүндэлж явдаг бөх нь дархан аварга А.Сүхбат. 2011 оны Цагаан сарын барилдааны үеэр тэрбээр А.Сүхбат аваргын гараас “Ирээдүйн аварга” гэх шагналыг хүртэж байснаа одоо ч дурсан ярих дуртай байдаг байна. 
Японы сүмогийн их аварга М.Даваажаргалтай багын найзууд. 

Ийм л цол гуншинтай Улсын арслан хүн байж ийм ч тавтиргүй аашлах гэж!!!

www.top.mn