02.19

Ард иргэд усанд автаж, хөлдсөний улмаас нүүж байна

Үерийн усны аманд буусан айл өрх цөөнгүй таарах ба сэрэмжлүүлэг, шаардах хуудас өгсөн ч  амьдрах газаргүй гэж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруусаар байдаг. Энэ жил цас их орсон болхоор үерийн усны аюул нэмэгдэх нь тодорхой. Нийслэлийн Сонгинохойхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн захын хороолол нь  үер их буудаг хэсэг юм. Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хороолол мөн “Хилчин” хотхоны доод авто зогсоолд газрын гүний ус шүүрч орон сууц нь чийгэнд автсан талаар хэсэг шуугиад намжсан.

Харин Баянзүрх дүүргийн 21-р хороо буюу Дарь-Эхийн ганц худгийн Сэлбэ гол болон Дамбын рашааны уулзварт амьдарч буй айлуудын гэр, хашаа хорооны газраас ус алдаж монгол гэрийн талаар шахуу мөстөж хөлдөн хүндхэн байдалтай байна. Урь орж 4 сарын сүүлээс  эхлээд гол хайлж, уулнаас шар усны үер буудаг  тул голын ай сав газар, гуу жалганы ам буюу үерийн усны аманд буусан айл өрхүүд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд тухайн газраа чөлөлж өгөхийг анхааруулж байна.

www.TOP.mn