02.19

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар өргөн барьсан хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож байна. 

Намрын чуулганаар хэлэлцэж дэмжигдсэн чухал хуулиудын нэг бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээр уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох байсан бөгөөд МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын хуралдаанд суугаагүй учир уг хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох боломжгүй болоод байсан юм. Харин өнөөдөр АН-ын бүлэг болон "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд хамтран чуулганы ирцийг бүрдүүлж уг хуулийн төслийн эцсийн найруулгыг хэлэлцлээ. 

www.mede.mn

Т.БАТСҮРЭН