04.07

Төрийн байгууллагуудаар ном уншуулах аян эхэллээ

Орхон аймгийн номын төвөөс өнөөдөр Төрийн байгууллагуудаар ном уншуулах аяныг Нутгийн удирдлагын ордноос эхлүүллээ. Тэрээр карт нээлгээд хүссэн номоо үнэ төлбөргүй захиалан унших боломжтой юм байна. 3 сарын хугацаанд Төрийн байгууллагуудаар үргэлжлэх энэ аянд төрийн албан хаагчид бүрэн хамрагдах боломжтой юм. Нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар ухаан сэргэдэг гэж Монгол ардын зүйр цэцэн үгэнд байдагчлан манай орон нутагт иймэрхүү ажил үнэхээр үгүйлэгдэж байсан гэхэд болно.

Хүн дэлхийн соёлын толь болсон ном хэвлэлийг сонирхон уншиж мэдлэг оюунаа сайжруулдаг байна.Ном зохиол, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюун билгийн асар их хуримтлалаас гадна түүх соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал хэрэгсэл болдог байна. 200 гаруй нэрийн уран зохиолын номоор "Ном унших аян"-ыг явуулж байна.