02.20

Манчестер Сити Кроосыг сонирхов

Испанийн Эзэн хааны баг “Реал”-ын хагас хамгаалагч Тони Кроосыг баян араб эзэдтэй “Манчестер Сити” сонирхох болжээ.
Тус багийн спортын захирал Чики Бегиристайн болон зунаас ажилдаа орох “шинэ” дасгалжуулагч Хосеп Гуардиола нар 26 настай герман залуугийн төлөөлөгчидтэй хэзээний уулзаад амжсан гэнэ шүү.

Энэ зунаа багаа орхих өндөр магадлалтай байгаа Яя Турег орлох хүнээр түүнийг тодруулаад байгаа аж.Гэвч Мадрид хотын багаас жилийн 5.5 сая еврогийн цалин авдаг Кроос багаа орхих бодолгүй байгаа сурагтай, магадгүй, мань эр ханшаа өсгөх арга хэрэглэж байгааг үгүйсгэх аргагүй ээ.

Эх сурвалж www.wikimon.mn