04.07

С.Жавхлан ахмадуудтай жагссан ч амжилт олсонгүй

“Төр буруутай юу, түмэн олон буруутай юу?” хэмээн халз мэтгэлцээн хийхийг хүсэгчид өчигдөр Төрийн ордоны гадаа тайван замаар жагсаал хийсэн ч ямар ч амжилт олоогүй юм. Учир нь, “Хамаг монгол” төслийн тэргүүн, Гавьяат жүжигчин С.Жавхлан Хаврын чуулган нээгдсэн эл өдөр Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй байгаа дээр шаардлага хүргүүлсэн ч ямар нэгэн хариу сонсоогүй байна.

Ерөнхийлөгч “Жавхлантай халз мэтгэлцэх шаардлага байхгүй. Зүгээр дуугаа дуулаад явж байвал таарна” гэсэн тайлбарыг хийсэн бөгөөд С.Жавхлан “Надад дуулах сэдэв байхгүй учраас аргагүйн эрхэнд ард түмнийхээ төлөө тэмцэж жагсах нь миний үүрэг болчихоод байна. Нэр дэвшиж шоу хийхгүй” гэдгээ ч хэлсэн юм.

Тэрбээр ““Монголын үнэртэй салхи” шиг сайхан эх орныг минь хэвээр нь зүгээр байлгавал, би үргэлжүүлээд уран бүтээлээ хийгээд явмаар байна. Надад ямар ч улс төрийн шоу хийх сонирхол байхгүй. Төр гэж байхгүй, түмэн олноо нулимдаг ийм улсуудтай тэмцэнэ, эцсээ хүртэл явна” гэдгээ мэдэгдээд байгаа юм.