2016 оны 2 дугаар сарын 22-ноос 2 дугаар сарын 29-нийг хүртэлх
Хугацааны дунд үеэр бага зэргийн цас орж явган шуурга шуурна
Баруун аймгуудын нутгаар: 24,26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. 22-24-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 радус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч ялангуяа 27-28-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 0-5 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 24,26-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-24,26-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 22,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24,26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-26нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 23-28 градус өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.
www.TOP.mn