Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгайг агнасан байна.
Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчимд энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хандгайг агнаад мах, уруул, эврийг нь авч явсан байна.
Энэ хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн талаарх мэдээллийг худалдан авч, эх сурвалжийг чандлан нууцлана гэжээ.
www.mnews.mn