02.22

Улаан номд орсон хандгайг хээлтэй байхад нь агнажээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгайг агнасан байна.

Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчимд энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хандгайг агнаад мах, уруул, эврийг нь авч явсан байна.

Энэ хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн талаарх мэдээллийг худалдан авч, эх сурвалжийг чандлан нууцлана гэжээ.

www.mnews.mn