04.07

Э.Амарбат Нийслэлийн прокурорын дарга болох уу?

Нийслэлийн прокурор Б.Бат-Орших Ерөнхий прокурорын албан тушаалд очсон байгаа билээ. Тэгвэл түүний хуучин албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан агаад АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат уг суудалд нэрээ дэвшүүлж, материалаа бүрдүүлэн өгчээ.

Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүмүүс прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа юм. Э.Амарбат нь АТГ-т томилогдохоос өмнө Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд 10-аад жил ажиллаж байсан учир тус шаардлагыг хангаад байгаа ажээ.