02.22

7000 гэрлэлтийн 2300 нь салалтаар дуусч байна

Жил ирэх тусам гэр бүл салалт өсч байгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас онцлож байна. Тухайлбал, өнгөрсөн онд 7000 гаруй хос гэрлэлтээ батлуулснаас 2300 гаруй нь албан ёсоор хуулийн хүрээнд салсан бол шүүхээр ороогүй гэр бүл салалт ч олон байгаа гэнэ.
       
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хүүхэд гэр бүл хамгааллын хэлтсийн салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Цагаан-Ээж “Мөн гэр бүлийн гишүүд салахдаа өөрсдийн эрх ашгийг илүүд үзэж хүүхдэд ямар хор хохирол учрахыг бодож үздэггүй. Учир нь, шүүхээр салж буй гэр бүлийн гишүүд хүүхдээ байр, машин болгон харж байна. Түүнээс биш миний хүүхэд хэнтэйгээ амьдарвал эрүүл, аюулгүй байх вэ гэдгийг орхигдуулаад байгаа нь их буруу юм” гэжээ.


Эх сурвалж www.wikimon.mn