1. Азийн хөгжлийн банкны МОН 3098 зээл/3099-МOН (тусгайлсан) болон МОН 0380 буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд хэрэгжүүлэх Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах
Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж хэрэгжүүлнэ.
2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгажээ.
www.TOP.mn