02.24

Нийслэлд 3 гал түймэр гарчээ

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Cүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.23-ны өдрийн 07:23 цагт хүлээн авч  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.23-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан амны дэргэд өтөг, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.23-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 5 албан хаагч унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багт иргэн Б-гийн 86-84 ХӨВ улсын дугаартай “Стана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.23-ны өдрийн 10:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан.

www.TOP.mn