02.24

ОУХМ Б.Сумъяа насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцсон тамирчин дасгалжуулагч нар эх орондоо ирлээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцсон билээ.

Олимпийн наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд 17 настай Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн.

Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон. Тэрбээр өнөөдөр эх орондоо иржээ.

ОУХМ Б.Сумъяагийн хувьд гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн тогтоож байжээ. Мөн 500 метр хоёр гарааны нийлбэр дүнгээр энэ олимпод 21 дүгээр байр эзэлж, Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

www.gereg.mn

Б.Дэжид