Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлага дор Болгарын Софид болж буй "Странфа-2016" тэмцээнд оролцож байна.
Өнөөдөр эхэлж буй 67 дахь удаагийн "Странфа" тэмцээн ирэх 28-нд өндөрлөнө. Манай гурван тамирчны хувьд энэ тэмцээн олимпийн эрх авах тулааны өмнөх сорилт юм. Тэд энэ тэмцээний дараа БНХАУ-д ирэх гуравдугаар сард олимпийн эрхийн төлөөх тэмцээнд эрэгтэй багийнхантайгаа хамт тоглоно.
Нийтэлсэн: Б.Батхолбоо