02.25

Цэцэрлэгийн эрүүл ахуйн шинжилгээний хяналт 85%-тай байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2016 оны төлөвлөгөөт шалгалтанд хамрагдахаар Багануур дүүргийн зарлагдсан сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамга аллын болон Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч нар хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулж, цэцэрлэгийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл, хоол, хүнсний аюулгүй чанар, байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх,илэрсэн зөрчлийн арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор хамтарсан төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.

3.6 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас,

1.10 кодтой “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудсаар тус тус үнэлж байна.

Шалгалтын явцад цэцэрлэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлд эрүүл зүйн нян судлалын арчдас шинжилгээ, сургалтын орчны агаар, ундны усны чанар, аюулгүй байдал, эдэлбэр газрын хөрсний ариун цэврийн байдал, ариутгалын бодис, хүүхдийн тоглоом, хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж дүгнэлт гарган ажиллаж байна. Шалгалтын явц 85%-тай байна.

www.TOP.mn