Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар “Цахим” хэлбэрээр газар өмчлүүлэх ажлын 4 дүгээр ээлжийн (17 дугаар байршил “Уушийн ар”, 18 дугаар байршил “Дарцагт”) газар өмчлөх шийдвэр гарсан тул иргэд Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандана уу.
Газар өмчлөх шийдвэрээ авах иргэд Цахим үнэмлэх болон “Өргөдөл хүлээн авсан баримт”-тай ирнэ.
Өөрийн биеэр ирж авах боломжгүй иргэдийг төлөөлж буй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх бичигтэй байхыг анхаарна уу.
Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба