02.25

Антонио Бандерас Британид амьдарна

Холливудын нэрт жүжигчин Антонио Бандерас төрөлх нутаг Испаниа орхиж, шинэ амраг Николь Кимпелтэйгээ Их Британид очиж суурьшихаар шийджээ. Тэнд мань хүн 2.5 сая фунт стерлингээр байшин худалдаж авсан гэнэ. Жүжигчин эр тэнд дор хаяж таван жил амьдрах төлөвтэй байгаа бөгөөд өөрт нь таалагдвал бүрмөсөн үлдэж ч мэднэ гэдгээ өгүүлэв. 
Антониод Испанийг орхих хоёр ноцтой шалтгаан байсан билээ. Нэгдүгээрт, мань хүн хаа явсан газар нь түүнийг дагаж, хувийн амьдрал руу нь өнгийж байдаг папарацци нараас үнэхээр залхсан аж. Нөгөө шалтгаан нь бол жүжигчин эр өнгөрсөн жил Лондон хотын нэр хүндтэй загвар зохион бүтээгчийн коллежид суралцах болсон явдал юм. 
Тэгэхэд хүмүүс энэ нь од эрийн түр зуурын шохоорхол байх хэмээн бодсон. Гэтэл Бандерас сургалтын үйл явцад маш их ач холбогдол өгч, уйгагүй суралцаж байгаагийн дээр энэ мэргэжлийн бүхий л нарийн ширийн зүйлд нэвтрэхийг хүсэж байгаа аж. 
Саяхан жүжигчин эр энэ талаараа “Би элдэв үдэшлэгээс залхаж орхисон. Нам гүм, амар тайван, цэлийсэн орчинд байхыг илүүд үзэх болсон. Би өөрийгөө байгаль дэлхийн нэг хэсэг мэтээр мэдэрч байгаа. Энэ бол гайхамшигтай мэдрэмж” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn