Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэй Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээх гэж байна.
/Урчуудын эвлэлийн хорооны 2-р давхарт/
Үзэсгэлэнгийн үеэр сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулж, уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх болно.