02.27

Монгол инженерүүд Эрчим хүчний зардлыг зургаа дахин хэмнэх төхөөрөмж зохион бүтээжээ

Монголын эрдэмтэд, инженерүүд хамтран “Эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж”-ийг зохион бүтээжээ.

Энэхүү төхөөрөмжийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын утааг устгаж, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайн салбарыг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилготойг тэд онцлов.

Төслийн багийн ахлагч, “Органик энержи” группын захирал О.Ганболд “Энэ төхөөрөмжийг авч тавьсан газрын цахилгааны хэрэглээний үнэ зургаа дахин буурна. Учир нь цахилгааны кВт-ыг энэ төхөөрөмж зургаа дахин нэмэгдүүлж байгаа. Нэг тонн нүүрснээс гаргадаг дулаанаас энэ эрчим хүч хямд өртөгтэй. Эдийн засгийн үр ашиг сайтай гэсэн үг” гэлээ.

Төхөөрөмж нь нүүрсний хэрэглэглээг ч бууруулах юм. Мөн Эрчим хүчний зардлыг  зургаа дахин хэмнэнэ гэж зохион бүтээгчид туршиж, тооцон гаргажээ. 

Тухайлбал, таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарсан аж.

Харин энэ төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж,  жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна. Энэ нь гэр хорооллыг утаагүй, цэвэр агаартай ногоон хотхон болгон хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж буй юм.

Эх сурвалж: www.mminfo.mn