02.29

Долларын ханш 3000 хүрэхэд ойрхон байна

Өдөр ирэх тусам ханш нь чангарсаар байгаа доллар 2040 төгрөгтэй тэнцэж байна. Жил орчмын өмнөхөн АН-ын генсек асан Д. Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Худлаа ярьж байгаа ч юм биш долларын ханш 1000 төгрөгнөөс буурна” хэмээн тун ч итгэл үнэмшилтэйгээр мэдэгдсэн. Харин доллар 2000 давсаны дараа энэхүү мэдээлэл нь элэг доог, “эмгэнэл” болж цахим ерөнцийг шуугиулсан. Ингэх нь аргагүй байлаа. Доллар 1000 төгрөгтэй тэнцэх нь битгий хэл тэнгэрт хадсаар өдийг хүрлээ.

“Энэ эрчээрээ явсаар 3000 төгрөгтэй тэнцэхээр хэмжээнд хүрч болзошгүй, яана даа төр засаг юу хийж байгаа бол” хэмээн иргэд дор бүрнээ ярьж, эмээж сууна. Үүнийг үгүйсгэх арга үнэндээ алга байна. Монгол төгрөгний үнэгүйдсэн сар жилүүд хэзээ дуусч яриад байсан 1000 төгрөгтэй нь тэнцэх бол…

Э.Чимэг