Монголын анхны бүрэн хэмжээний буюу 60 минутын 2Ди хүүхэлдэйн кино төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийг “Chuka animation studio” -ын захирал Соёлбаатар овогтой ЧУЛУУНТОГТОХ санаачилан гүйцэтгэж байна. Уг киног 2016 оны 9-р сард бүх кино театруудаар олны хүртээл болгохоор зорьж буй олон авъяаслаг залуус, мэргэжлийн зохиолч, найруулагч, зураач, графикч нар нэгдэн ажиллаж байгаа аж.
Энэхүү бүтээлээрээ Монголын өнөөгийн хүүхэд залуучуудын мартагдах шахсан ардын үлгэрүүдийг орчин үеийн хэлбэрээр сэргээхэд оршино. Сэргээхийн ач холбогдол нь эх орон, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, урт хугацааны турш уламжлуулан үлдээх, улс орныхоо түүх соёлыг олон улсад таниулан сурталчиллах чухал ач холбогдолтой.
Олон орны соёл дамнасан мянга мянган хүүхэлдэйн киног хийж бүтээсэн тэр л аргаар уламжлалт ба техник технологийн дэвшилтэт аргыг хослуулсан залуу чадварлаг уран бүтээлчид мэргэшин гүйцэтгэж байна.
Монгол хүмүүний бүтээл дэлхийд ноёлох гарц нь хүүхэлдэйн кино юм.
Бид манлайлан ажиллах булган сүүлтэй чанартай бүтээлүүдийг улс даяар, хүүхэд бүхэнд, тэдний эцэг эхчүүдэд үзүүлэн таниулж, Монгол хүүхэлдэйн баатрыг бүтээнэ. Бид бүхний нэгээхэн зорилт нь хүүхэлдэйн кино салбарын унтаа бадалыг сэргээж өрсөлдөөнт зах зээл болгон хөгжүүлэх явдал юм. Тиймээс бид хамтдаа түүчээлэн ажиллах шаардлагатай.
Ивээн тэтгэн хамтран ажиллах байгууллагуудад нээлттэй.
Энэ том үйлсийн үүдийг нээх хүн нь, (байгууллага нь) та (танайх) байг.
Түүчээлэн түрүүлж нээх түлхүүр нь таны (танай байгууллагын) гарт байна.
Хамтран ажиллах утас: 8809-1577, 8010-8100
www.jirgee.mn