03.01

“Гүн галуутай” цогцолборд 15-тай сурагчийг “гутал долоо, бэлэг эрхтнээ гарга” гэх мэтээр тохуурхан доромжилжээ

Манай өсвөр насныхан элдэв гаж нөлөөнд автан бусдыг тохуурхан доромжилох бах таваа хангах этгээд сэтгэхүйтэй болж байгааг баталсан хэрэг Багануур дүүргийн “Гүнгалуутай”- цогцолборд гарчээ. Тус сургуулийн сурагчВ, А нар нь нэг ангийн 15 настай хүүг сургуулийн биеийн тамирын танхимын хувцас солих өрөөнд  “өмдөө тайл, бэлэг эрхтнээ гарга” гэж дарамталж тэлээгээр ороолгох, гортигоор нүд рүү нь чичлэх зэргээр тохуурхан доромжилж тавлажээ. Энэ тухай хохирогч хүү”...би тус сургуульд Улаанбаатар хотоос шилжиж ирсэн. Ангийн хөвгүүдийн зүгээс дээрэлхэх болсон. Тухайн өдөр биеийн тамирын хичээл орж байхад манай ангийн С намайг өргөөд хувцас солих өрөөнд аваачсан. Тэндэ Э, В, А нар байсан. А “нааш ир, бид гурав шоронд 10 жил суусан” гээд “газар суу” гэхээр нь явган суусан. В бялууны гялгар цаас гаргаж ирээд намайг долоо гэхээр нь “үгүй” гэж хэлтэл “чи өөр юу чадах вэ?” гэхээр нь “энийг долоохоос өөрийг чадна” гэсэн чинь В нь “миний гутлыг долоо” гэхээр нь “чадахгүй” гэсэн чинь “чи юу чадах юм бэ?” гэхээр нь “долоохоос бусдыг чадна” гэсэн чинь А “чи эрхтнээ гаргаад ханан дээр байгаа нүх рүү хийгээд хөдөл” гэхээр нь би “хийхгүй” гэж хэлсэн. А дагз руу гараараа нэг удаа цохиод “чи тийшээ хий” гэж орилоод дахиад дагз руу хэд хэдэн удаа цохиод хутга хаана байна чамайг алчихъя л даа гэсэн. В цүнхнээсээ цэнхэр өнгийн гортиг гаргаж ирснээ нүд рүү чичлээд “чи тэр нүх рүү эрхтнээ хийхгүй юу, эрхтнээ гарга гэж хэлэхээр” нь би “чадахгүй” гэж хэлтэл В нь тэлээгээ тайлснаа нэг удаа нуруу руу ороолгосон тэр үед гаднаас манай ангийн Ц-А гэдэг охин орж ирснээ гараад явсан. В тэлээгээр дахиад  ороолгохоор нь  айгаад бэлэг эрхтнээ гаргаад нөгөө заагаад байсан хоёр нүхнийх нь нэг нүх рүү бэлэг эрхтнээ хийгээд нэг удаа хөдөлсөн тэгсэн чинь А  за болчихлоо яв гэсэн.Би ангидаа ороод В-оос “тоглосон биз дээ” гэсэн чинь миний зүүн гар руу 3 удаа хүчтэй цохиод “би тоглоогүй за юу” гэж хэлсэн. Дахиад А хувцас солих өрөөнөөс гарч ирээд намайг хаалганы ард зогсож байсан чинь “сүүлийн удаа хийчих, кайф аваадахъя” гэхээр нь дахиад хувцас солих өрөө рүү орсон тэнд манай ангийн Г нэмэгдээд ирсэн байсан... би айсандаа өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад нөгөө нүх рүү дахиад хийгээд зогссон... ардаас А  түлхээд байсан. Үүнээс 10 хоногийн өмнө тэр гурав намайг бие засах газар руу чирч оруулаад  шээ гэхээр нь би шээсэн чинь нэг нь зураг авсан” гэжээ. Барьцаалдаг дарамталдаг үйлдлээр дүүрсэн манай уран сайхны гэх кинонуудаас хүүхэд залуус ийм л үлгэр жишээ авч байна. Болсон явдал нь манай өсвөр үеийнхэн этгээд гаж зан төрхөд нэгэнт автагдаж харин сургуулийн захиргаа хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийн хүмүүжлийн талаар бараг анхаарахаа больсоныг харууллаа. Энэхүү сонсоход ч жихүүцэм хэргийн дараа хийгдсэн “ажил” гэвэл Багануур дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хэрэгт холбогдсон хүүхдүүдийг батлан даалтад авах хүсэлт гаргасан, Гүн галуутай цогцолборын захирлын тушаалаар жижүүр нь биеийн тамирын заалны хувцас солих өрөөний агуулахын хаалганд байсан 2 см диаметртэй хоёр нүхийг цэнхэр өнгийн модон хавтангаар хадаж бөглөсөн гэнэ.

 
 
NUUTS.mn