03.01

Өмнөговь аймагт 3.63 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвөөс урд зүгт 25 км-т “Замтын-Ар” гэдэг газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний өдрийн 21:47 цагт 3.63 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тухайн газар нутагт чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй байна.

Нийтэлсэн: Ж.Тагтаа