03.02

Эмнэлэгт ашиглагддаг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын төлбөр буурлаа

Засгийн газрын 346-р тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” хөтөлбөрийн дагуу дараах хэмжих хэрэгслийг СХЗГ болон орон нутгийн хэмжил зүйн байгууллага баталгаажуулж байна. Үүнд:

Эмнэлгийн термометр
         - Мөнгөн уст-шилэн эмнэлгийн термометр
         - Эмнэлгийн цахилгаан термометр
         - Чихний термометр
         - Хэт улаан туяаны термометр

Цусны даралтын аппарат
         - Механик
         - Автомат
         - Хяналтын монитор

Манометр
         - Автоклавын 
         - Цахилгаан контакттай
         - Хүчилтөрөгчийн 
         - Вакуумметр

Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг Монгол улсын Шадар сайдын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 117 тоот тушаалаар шинэчлэлт оруулсан ба эрүүл мэндийн салбар дахь хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг бууруулсан тарифийг хүргэж байна.

www.TOP.mn