Монголын шатрын холбоо, Эрүүл мэнд, спортын яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулж байна. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн энэхүү тэмцээн өнөөдөр шилдгүүдээ тодруулна.
Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрхтэй болно. Харин мөнгө, хүрэл медальтай 24 шатарчин Ази тивийн аварга өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох юм.
www.mnb.mn