Гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэр гаргасан билээ.
Энэ шийдвэрийн хүрээнд УБЦТС ТӨХК нь нийслэлийн гэр хорооллын өдөр шөнийн тарифт тоолууртай айл өрх хэрэглэгчдийн 21 - 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцож байна. Мөн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой хэрэглэгчдэдээ өдөр шөнийн тарифт тоолуурыг зах зээлийн ханшаас хямд үнээр буюу 69000 - 75000 төгрөгөөр худалдан борлуулж байна.
Цахилгааны тарифт хөнгөлөлт тооцох шийдвэр энэ оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд хэрэгжинэ.

www.TOP.mn