Шилдэг загвар өмсөгч Крисси Тейген “The Late Show With Stephen Colbert” шоунд оролцож өөрийн шинэхэн номонд орсон Вьетнам үндэсний хоолыг хийжээ. Ингэхдээ бүсгүй удахгүй төрөх хүүхдийнхээ нэрийг АНУ-н ерөнхийлөгч Барак Обамагаас асууж, зөвлөсөн тухайгаа ярьсан байна.
Тейген өөрийн сонгосон нэрсээ Барак Обамад санал болгож, аль нь тохиромжтой нэр болохыг асуусан гэнэ. Обамагийн зөвлөсөн нэрийг сонгосон хэмээсэн юм. Тэрбээр хүүхдийн нэрийг олонд дэлгээгүй боловч шоуны хөтлөгч Стефен Колбертийн чихэнд шивнэж хэлсэн юм. Стефенд тус нэр маш их таалагдсан тухай илэрхийлсэн юм. Тейген ирэх дөрөвдүгээр сарын дундуур амаржина.
И.ЦЭНГЭЭ
PHOTONEWS.MN