Мисс А.Дэлгэрмаа загвар өмсөхийн зэрэгцээ клип, рекламанд тоглож, нэг хэсэг залуусыг байлдан дагуулсан “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрийг бүтээн олонд багагүй танигдсаныг зарим хүмүүс санаж буй биз ээ.
Гэвч тэрбээр ид гялалзаж явах үедээ гэнэт бүх зүйлээ орхин, урд хөрш рүү суралцахаар явсан.
Найз загвар өмсөгч Энхцацралын хамт гадаадад суралцаж, олон жил нам жимхэн амьдарсан А.Дэлгэрмаа бүсгүй эх орондоо эргэн иржээ.
Гэхдээ багаасаа загвар өмссөн мисс бүсгүй энэ удаад монголчуудтай тайзан дээр бус дэлгэцнээ уулзахаар болсон байна.
Тодруулбал, мэргэжлийг нь эзэмшээгүй ч, хүсэл сонирхлоороо уран сайхны кинонд тоглож, олонд танигдсан тэрбээр “Үргээлэг2” киноны гол дүрд тогложээ.
www.mnews.mn